STARTRC DJI Osmo Pocket 4 Pro / Pocket 4 загварын TSA цоожтой, усны хамгаалалттай цүнх (Хоёр үет)
STARTRC HARD CASE FOR Pocket 4 Pro / Pocket 4

STARTRC DJI Osmo Pocket 4 Pro / Pocket 4 загварын TSA цоожтой, усны хамгаалалттай цүнх (Хоёр үет)
DJI Osmo Pocket 4 Pro болон Pocket 4-т зориулан бүтээгдсэн, мэргэжлийн түвшний хоёр үет, усны хамгаалалттай хатуу цүнх нь камер болон түүний чухал дагалдах хэрэгслүүдийг найдвартай хамгаалж, цэгцтэй хадгалахад зориулагдсан тусгай хэв бүхий доторлогоотой.
Дээд хэсэг: Нарийн зүсэлт бүхий дээд тасалгаанд камерыг дагалдах хэрэгслүүдийнх нь хамт хадгалах боломжтой. Үүнд: урсгалтай бариул (threaded handle), гимбал түгжээ (gimbal lock), батерейтай бариул (оригиналь болон гуравдагч талын), tripod суурь, Mic Mini, гэрэл, алсын удирдлага болон 3 хүртэлх шүүлтүүр (filter) багтана.
Доод хэсэг: Уудам зайтай доод тасалгаанд оригиналь 1.5 метрийн уртасгагч бариул (extension rod), цэнэглэгч кабель, цэнэглэгч болон бусад жижиг хэрэгслүүдийг хадгалах боломжтой.
Төхөөрөмжийн нийцэл:
Энэхүү цүнхэнд DJI Osmo Pocket 3 камерыг гэр гэх мэт нэмэлт хамгаалалтгүйгээр нь хийж болох хэдий ч дотоод зүсэлт нь Pocket 4 цувралд зориулагдсан тул Pocket 3-ыг хийхэд бага зэрэг сул, хөдөлгөөнтэй байх магадлалтай. Тиймээс Pocket 3-т зориулан дагнан ашиглахыг зөвлөхгүй.
Хамгаалалт ба Аюулгүй байдал:
Цүнхний гадна талыг цохилтод тэсвэртэй, ус ба тоосны хамгаалалттай бат бөх РР (полипропилен) материалаар хийсэн тул аялал, гадаа орчин болон өдөр тутмын тээвэрлэлтэд дээд зэргээр хамгаална. Дотор талын цохилт шингээгч тусгай хөөсөнцөр болон уян хатан порлон бүхий таг нь дагалдах хэрэгслийн хөдөлгөөнийг багасгаж, зурагдаж гэмтэхээс сэргийлнэ. Мөн аяллын явцад аюулгүй байдлыг хангах үүднээс 3 оронтой TSA металл нууц үгтэй цоож суулгаж өгсөн ба гар ажиллагаатай бариул нь тээвэрлэхэд хялбар болгодог.


